Loading Now

Фишингийн(Phishing) өгөөшт бүү автаарай!

Таныг нууц үг, хувийн мэдээллээ өгөхийг хүссэн сонин и-мэйл, зурвас хүлээн авч байсан уу? Энэ бол фишинг байж болзошгүй — маш аюултай!

Фишинг гэж юу вэ?

Фишинг бол хуурч мэхэлж, таныг итгэж болох байгууллага (жишээ нь: сургууль, банк, апп гэх мэт)-ын нэрийг ашиглан хувийн мэдээлэл авах оролдлого юм. Ихэвчлэн и-мэйл, мессеж, эсвэл хуурамч вэбсайтаар ирдэг.

Фишингийн шинж тэмдгүүд:

• “Таны акаунт хаагдана” гэх мэт яаралтай мэдэгдэл

• Нууц үг эсвэл хувийн мэдээлэл хүсэх

• Холбоос нь хачин эсвэл буруу бичигдсэн (жишээ нь: “instaqram.com”)

• И-мэйл хаяг нь жинхэнэ мэт боловч бага зэрэг өөр

• Үг, дүрмийн алдаатай бичвэр

Яах ёстой вэ?

• Сэжигтэй холбоос дээр битгий дар

• Нууц үгээ бүү хуваалц

• Хэрвээ эргэлзээтэй санагдвал багш, том хүнээс зөвлөгөө ав

• Ийм тохиолдолд сургуулийнхаа IT багш эсвэл и-мэйл үйлчилгээ үзүүлэгчид мэдээллээрэй

Ухаалаг бай. Аюулгүй бай. Дарахаасаа өмнө сайн бод!

Post Comment