Loading Now

Нууц Үгийг хэрхэн зөв ашиглах вэ?

Нууц үг яагаад чухал вэ?

Нууц үг нь таны хувийн мэдээллийг хамгаалдаг – жишээ нь, таны хичээлийн ажил, имэйл болон тоглоомууд. Энэ бол зөвхөн танд зориулсан нууц түлхүүр юм!

⸻

1. Хүчтэй нууц үг зохиох

• 8 эсвэл түүнээс дээш тэмдэгт ашигла.

• Том болон жижиг үсэг (A-Z, a-z), тоо (0-9), болон тусгай тэмдэгтүүд (!, @, #, гэх мэт) оролцуул.

• Өөрийн нэр, төрсөн өдөр, эсвэл “1234” шиг амархан үг битгий хэрэглэ.

Жишээ: Tsenkhernohoi#42

• Өөр нэг сонирхолтой, ашигтай арга нь өөрийн дуртай зүйлсийн талаарх бүлэг үгсээс 3-4-ийг сонгон урт нууц үг үүсгэх юм. Урт нууц нь компьюрын программаар тааж олох боломжийг маш бага болгодог.

⸻

2. Нууц үгээ нууц байлга

• Нууц үгээ хэнд ч бүү хэл – хамгийн сайн найздаа ч биш. Санамсаргүй байдлаар ч юм уу нууц үг чинь алдагдах магадлал улам ихэснэ.

• Аав, ээж эсвэл багш тань зайлшгүй шаардлагатай бол мэдэж болно.

⸻

3. Өөр өөр нууц үг хэрэглэ

• Нэг нууц үгийг бүх зүйлд (тоглоом, имэйл, сургуулийн апп) битгий ашигла.

• Нэг нь алдагдсан ч бусад нь аюулгүй үлдэнэ.

⸻

4. Нууц үгээ тогтмол солино

• Нууц үгээ хэдэн сард нэг удаа солино.

• Хэн нэгэн таны нууц үгийг мэдсэн байж магадгүй гэж бодвол нэн даруй солих нь хамгийн түрүүнд авах чухал арга хэмжээ юм.

⸻

5. Нууц үгийн менежер(password manager) ашиглах

• Эцэг эх эсвэл багштайгаа хамт нууц үгийн менежер суулгаж болно.

• Нууц үгээ цаасан дээр бичиж алдагдахаар газар битгий хадгал.

• Жишээ нь : Bitwarden, NordPass, Proton Pass зэрэг үнэгүй боловч үнэлгээ өндөртэй нууц үгийн менежерүүд бий

⸻

6. Имэйлээ ашиглах зэрэг бүртгэлтэй программаа ашиглаж дууссаны дараа заавал Log out хийж бай

• Ялангуяа нийтийн болон бусдын компьютер дээр ажилласан бол бүртгэлээсээ заавал гарч байгаарай.

⸻

7. Зальтай хүмүүсээс болгоомжил

• Хэн нэгэн онлайнаар таны нууц үгийг асуувал битгий өг.

— Сургуулийн юмуу ямар нэг албан байгууллагын ажилтан гэж хэлсэн ч ялгаагүй. Сэжигтэй санагдвал аав, ээж эсвэл багшдаа хэлээрэй

• Онлайн санал асуулга, хөгжилтэй тоглоом зэрэг аппликейшн дээр өөрийн имэйл хаяг, facebook хаяг зэрэг бүртгэлийн нууц үгийг бичиж нэвтрэх нь нууц үгээ алдах эрсдлийг бий болгодог.

⸻

8. Хоёр шатлалтай баталгаажуулалт ашиглах

• Бүртгэлээ аюулгүй байлгах хамгийн энгийн бөгөөд найдвартай аргуудын нэг

• Google Authenticator зэрэг үнэгүй програм утсан дээрээ суулган, эсвэл утсандаа SMS код авах замаар ашиглаж болно.

• Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай

⸻

Аюулгүй байж, ухаалаг хэрэглэ!

Нууц үг тань таны хичээлийн ажил болон хувийн мэдээллийг хамгаална.

Post Comment